АН: Орхон аймгийн МАН хууль зөрчсөн тул нэр дэвшигчдийг нь бүртгэж болохгүй

Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хурлыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг нар голчилж, мэдээлэл өгсөн юм.
Тэдний хувьд, АН-ыг Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, есдүгээр сарын 2-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулах хуультай. Харин Орхон аймгийн МАН-ын хороо есдүгээр сарын 3-ны үүрээр тодруулсныг баримтжуулжээ.

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал "Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Иймд СЕХ-нд өнөөдөр хандаж, холбогдох баримтыг хүргүүлж байна.
Нэгэнт хууль зөрчсөн учраас МАН-ын нэр дэвшигчдийг Орхон аймагт бүртгэж болохгүй. Бид хатуу шаардаж ажиллана" гэсэн юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Овооны ард хуцаж хэрэггүй, газар дээр...
Ганнибал,АН бага тэнэгт суудлаасаа буух мөрөөр
буухгүй чавганц царайлаад чиний мөрөөдөл бүтэхгүй угаасаа