Нийгэм мэдээ

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд 15-ныг хүртэл цахимаар үргэлжилнэ. Цахим бүртгэлийг "И-Монголиа"-гаар дамжуулан хүлээн авах юм.

Нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.

Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.
Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны есддүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

Сануулахад, нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-09 09:00

ЦАХИМ БҮРТГЭЛ ГЭЖ ХЭЛ АМ ДАРСАН ХАРИН Ч ЦЭЦЭРЛЭГҮҮД АРЫН ХААЛГАА АМТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ БОЛЖЭЭ ХЭЗЭЭ Ч УЛСЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ Л ӨГӨХ ЗАМЫГ ДАРДАН БОЛЖЭЭ МӨН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button