Нийгэм мэдээ

Сурагчдын I улирлын амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон.

Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгаж, нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна.

Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна.

Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hooe bag nasnii buyu 6 nastai hvvhed surguulid oruulchaad ydaj 4 uilraltai bolgoochee bvten 4 sar amrahgvi yabhaar hvvhed zalhaad bain shvv dee ymar teneg said be hvvhed tamlah obchtei ymuu haashaa ymbe

Зочин
Зочин

Мэдээ бэлтгэж бга ухаантай юм бол ойлгомжтой юм тавиач

хүннү
хүннү

Хичээлийн жилийг 10-сарын 1-нээс болгож өөрчлөх хэрэгтэй. Яг хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд хотын газар шорооны ажил ид хүчээ авдаг болоод удаж байна! 6,7,8 -р саруудад айраг цагаа эргүүлээд 9-р сард гэнт ухаа ордог болдог боллоо. Энэ үеэр энд тэндгүй зам хаагдаж, түгжрэл үүсч байна. Иймээс 10 сард хичээл сургууль эхлэх нь хамгийн зөв. Япон гэхэд л 4 сард хичээлийн шинэ жил эхэлдэг.

Холбоотой мэдээ

Back to top button