НИЙГЭМ

Богдхан ууланд самар түүж байсан 320 гаруй иргэнийг буулгалаа

Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны наймдугаар сараас хойш ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10-аад автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн найман тонн гаруй самрыг хураан хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байгаа аж.

Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-09 14:38

МУУСАЙН АЙМШГИЙН ГАРУУД ЮУН САМАР ТҮҮХ БАЙГАЛЬ ОРЧИН СҮЙТГЭЖ БОГД ХАН УУЛАНД МИНЬ БААЖ ШЭЭЖ ЦУСТАЙ ЖИЙРЭГЭЭ ХАА САЙГҮЙ ХАЯДАГ ГАРУУДЫГ БУУЛГА ХӨӨ ЭХ ОРНОО ИНГЭЖ Л АВРАХ НЬ ЧУХАЛ ИНГЭЭД САМАР ТҮҮГЭЭРЭЙ ҮНЭХЭЭР САМАРЧИН БОЛЬЁ ГЭВЭЛ АЛДАРТ МИНЖИЙ ХАНГАЙ ХӨВСГӨЛИЙН УЛААН ТАЙГАД ОЧИЖ САМАРД ТЭГВЭЛ ЧАМАЙГ САМАРЧИН ГЭЖ ҮНЭЛЬЕ..ТҮҮСЭН САМРЫГ ЧИНЬ ӨНДӨР ҮНЭЭР АВЧ ЧАМАЙГ БАЯСГАЯ АМЖИХ УУ? ЧИ

Холбоотой мэдээ

Back to top button