Нийгэм мэдээ

Хайлаастад долоон хүн мөргөж, 16 настай охины амь хохироосон жолоочид хоёр жилийн ял оноолоо

Өнгөрөгч дөрвөн сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд зам тээврийн ноцтой осол гарсан.

Тодруулбал, тухайн өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол болж, 16 настай охин нас барсан.

Тэгвэл прокуророос "шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авсан.

Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, 1 хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164.398.151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн" байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Санаатай ч бай үгүй ч бай хүний амь хохироосон бол тэврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь бүх насаар нь түдгэлзүүлэх хэрэгтэй!

Del
Del

луйварчидийн хийморь босоо байлгадагт монголын шүүх мандан бадраг

Шүүгч Б
Шүүгч Б

Арай зөөлдмөөр юм даа... ийм болохоор л энэ шүүх, төрд итгэх итгэл алга даа... Шударга ёс гэж ер нь байдаггүй гэдэг үнэн юм. Зөвхөн хүчтэй нь дийлдэг учиртай юм байна... амьдралд...

иргэн
иргэн

ШҮҮХ ЗОХИХ ЯЛАА ОНООЖЭЭ АМЬ ХОХИРСОН БЭТРЭЖ ГЭМТСЭН ХҮМҮҮС Л ХӨӨРХИЙ ЭНЭ ЖОЛООЧ НАСААРАА ХОРИГДЛОО Ч АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД САЙЖРАХ БИШ ЖОЛООНЫХОО КУРСИЙГ ЧАНАРЖУУЛЖ ҮНИЙГ НЬ НЭГ ТЭРБУМ БОЛГОЁ БЫСДА ГЭЖ

Зочин
Зочин

Hooe hvn dairch alsan hvn yagaad 2-hon jil suudag ymbe yu be zob shiideechee

Зочин
Зочин

Энэ хуулийг чангалах хэрэгтэйн бна

Зочин
Зочин

Хүний амь шүү дээ.өт хормойноос дор болждээ.

Зочин
Зочин

Toriin Shuuhiin huuhed bsn bol bi morgovol 2jil hongololt ogohuu

Холбоотой мэдээ

Back to top button