Нийгэм мэдээ

Орон нутгийн дугаартай нийслэлийн иргэний хураамжийг дагалдах журмаар зохицуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-аас гаргасан тогтоолын дагуу  орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр хэрэгжиж байна.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, баяр ёслолоор энэ тоо 38 мянга болж өсдөг учир түгжрэлийг сааруулах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн.

Ингэхдээ Улаанбаатар хот руу нэвтрэх Эмээлт, Баруун түрүүн, Налайх, Түргэн, Аргүнт, Морингийн даваа, Хоолтын даваа зэрэг долоон товчоодоор хяналт тавьж, цахимаар “Smart car” аппликейшнээр нэхэмжлэлийг илгээж байгаа. Орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан үед хураамж авахгүй. Харин дээр заасан хугацаанаас дээш хоног байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авна. Энэ төлбөрийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар арчлалтад зарцуулна.

Эл шийдвэртэй холбоотой иргэдийн дунд нэгэн асуудал үүсч байгаа нь орон нутгийн дугаартай хэрнээ нийслэлд оршин суугч хэрхэн тухай юм. Бид энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад "Тухайн шийдвэртэй холбоотой дагалдах журмыг нийслэл дээр боловсруулж байгаа. Үүний дараа зарим асуудлууд маш тодорхой болно" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button