Нийгмийн

Илон Маск дэлхийн түүхэн дэх анхны их наядтан болно

Informa Connect Academy хүрээлэнгээс Илон Маскийг 2027 онд дэлхийн түүхэнд төрсөн анхны их наядтан болох таамгийг дэвшүүлжээ.

Дэлхийн эд баялгийн хуваарилалтыг судалдаг тус хүрээлэнгийн “2024 Trillion Dollar Club” тайлан Баасан гарагт нийтлэгдсэн юм. Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ жилийн 110 хувийн өсөлттэй нэмэгдэж байгаа ажээ. Хэрэв энэ хурдаа хадгалбал 2027 онд тэр их наядын үнэлгээтэй хөрөнгөтөн болох юм..

Одоогийн байдлаар Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $251 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байна.

Дээрх судалгааны тайланд өгүүлснээр их наядын хөрөнгөтөн болох хоёр дахь хүнээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани тодорчээ. Хэрвээ түүний хөрөнгийн жилийн өсөлт болох 123 хувиа хадгалж чадвал 2028 онд ийм ангилалд хүрэх юм байна.

Дараагаар нь Nvidia компанийн Женсен Хуан, Индонезын эрчим хүч, уул уурхайн аварга группийн тэргүүн Пражого Пангесту нар одоогийн хурдаа хадгалж чадвал 2028 онд их наядтан болох тооцоо гарчээ.

Францын тансаг эдлэлийн LVMH группийн эзэн Бернар Арно 2030 онд Метагийн Марк Закербэргийн хамт их наядтануудын эгнээнд дэвших гэнэ.

Арно одоо $200 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүнд тооцогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хэд хэдэн компани бий. Тэрбумтан Уоррен Баффетыг 94 нас хүрэхтэй зэрэгцэн түүний байгуулсан Berkshire Hathaway компани наймдугаар сарын сүүлээр их наядын үнэлгээтэй болсон.

Их наядын компаниудын клубт Nvidia компани 2023 оны тавдугаар сард орсон бол энэ оны зургаадугаар сард $3 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм.

Түүнээс өмнө Apple, Microsoft компаниуд их наядын үнэлгээнд хүрч байжээ.

Хүн төрөлхтний анхны тэрбумтан 1916 онд тодорч байсан юм. Тэр нь Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер байлаа.

Гэхдээ хөрөнгөтнүүдийн энэ өсөлтийг нийгмийн доройтлын илрэл гэж зарим судлаачид үздэг.Нэг судалгаанд дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь хамгийн ядуу 66 хувьд багтдаг хэсгээс илүү их хүлэмжийн хий үйлдвэрлэж, уур амьсгалын хямралыг түргэсгэж байгаа гэж дүгнэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-11 08:56

Би 41настай 30сая төгрөгийн өртэй гадаадад 2 их сургууль төгссөн эрдэмтэн би�####� байна????

Холбоотой мэдээ

Back to top button