Нийгэм мэдээ
Есдүгээр сарын 15-наас цас орж, цочир хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 9-18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын
- 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр
- 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо
- 14-нд баруун аймгуудын нутгаар
- 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон
- 16-нд Алтай, Хангай уулархаг нутгаар
- 17-нд нутгийн зарим газраар
- 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Нойтон цас орох үеэр хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ.
Салхи, шуурга ихэнх хугацаад секундэд 6-11 метр байна. Есдүгээр сарын 15, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр шөнөдөө 1-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
- Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус байна.
- бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.