Улс төрийн мэдээ

П.Наранбаяр: 3,8 сая төгрөгийн цалинтай 1000 гаруй багш бий

Засгийн газрын лхагва гарагийн /2024.09.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Өнөөдрийн хуралдаанаар багшийн хомстолын асуудлаар танилцуулга хийж, тэмдэглэл хөтөллөө. Өнөөдөр Монгол Улсад багшийн хомстол, ур чадварын хомтолын асуудал хурцаар яригдаж байна. Иймд бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэх зургаан багц төсөл гаргаж ЗГ-т танилцууллаа.

1. Багш мэргэжлээр төгссөн боловч багшийн ажил эрхлэхгүй байгаа хүний нөөц

-Үүнд хамаарах хүний тоо 2019 оноос хойш 19 мянга 998 байна гэсэн тооцоо байдаг.

2. Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулах

-Ингэхдээ 44-өөс дээш дүүргэлттэй бүлгүүдэд тэтгэвэрт гарсан багш нарыг авч ажиллуулах, бэлдэх ажлыг эхлүүлж байна.

3. Шинжлэх ухааны чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар урьж ажиллуулах, богино хугацаанд сургах

4. Сургалтын цагийн норм хүрэхгүй байгаа зарим багш нарыг хөрвүүлж ижил агуулгатай хичээл заадаг болох

5. Багш бэлтгэх Их дээд сургуулийн IV курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

6. Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэсэн багцыг танилцуулж дэмжүүллээ

Шинжлэх ухааны чиглэлээр төгссөн 80-аас дээш хувийн үнэлгээтэй бакалавраас дээш зэрэгтэй хүмүүсийг богино хугацаанд сургах асуудал дээр хөрвөх сургалтыг хэрхэн зохион байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Хамгийн сайн багш таны хүүхдэд заадаг ирээдүйг бид авч ирэх болно.

Багшийг бэлтгэх явцад сургаж, тэтгэвэрт гарах хүртэл нь хэрхэн хөгжүүлж дэмжих талаар гурван тулгуурт бодлого бий. Өнөөдрийн байдлаар багшийн сарын цалин 1,4 сая төгрөгөөс эхэлж байна. 3,8 сая төгрөгийн цалинтай 1000 гаруй багш бий. Хөдөө орон нутагт 40 хувийн нэмэгдэлтэй. Энэ мэтчилэн улсын дунджаар ЕБС-иудад 2,4 сая төгрөг, цэцэрлэгийн багш 2,3 сая төгрөгийн цалин авч байна. Гэхдээ цаашид цалинг үе шаттай нэмэгдүүлэх талаар үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 14:17

ӨНДГӨӨР ГУСУУЛСАН САЙДЫГ БИ ХУВЬДАА ДЭМЖИЖ БАЙНА БОЛОВСРОЛЫН СИСТЕМД БИЙ БОЛСОН ҮМХИЙ НОГООН ИДЭЭГ ШАХАЖ МАРГАНЦНЫ УУСМАЛААР ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА.ТӨГСӨХ ОЮУТНУУДЫГ ДАДЛАГА ХИЙЛГЭЭД ЦАЛИН ХАНГАМЖИЙГ НЬ САЙН ӨГӨӨД ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ ХЭРВЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ ЭНЭ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР СӨНӨСӨН ДЭЭРЭЭ БҮҮР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДЭЭ ҮНЭТЭЙ ХУВИЙН СУРГУУЛЬД ӨГӨӨД БАЙДГЫН УЧИР НАЧИРЫГ ИЙНХҮҮ ОЛЛОО.УЛСЫН СУРГУУЛИУДЫН СУРГАЛТ МУУ ЧАНАРГҮЙ БАГШ НАР НЬ ШИЗОФРЕНИЙ ХҮНДРЭЛТЭЙ АРДЫН ХҮҮХДИЙГ НҮДЭЖ ЗОДДОГ ЗАВААН.

Холбоотой мэдээ

Back to top button