Сурвалжилга

Сурвалжилга: Улаанбаатарчууд зам дээр амьдарч байна

Жил бүрийн өдийд замын түгжрэлийн асуудал нийслэл хотын иргэдийн толгойны өвчин болдог. Ялангуяа яармаг, шархад, таваншар чиглэл рүү явахын тулд дор хаяж 2-3 цаг болж харьдаг нь энгийн л нэгэн үзэгдэл болсон мэт. Тийм учраас хотын дарга Х.Нямбаатар авто машины тоог бууруулахын тулд өдөр бүр нэг чиглэлд явдаг иргэд нэгэндээ дайгдаж зорчих санаачлагыг хүртэл гаргасан. Түгжрэлийн оргил ачаалал нь 18:00 цагаас эхэлдэг.

Иймд Eguur News агентлаг түгжрэлийн оргил цагт иргэд, жолоочдод ямар саад бэрхшээл тулгардаг талаарх явцыг сурвалжлан хүргэж байна.

Мөнгөнзавъяaгийн урд талын автобусны буудал 18:30 цаг

Биднийг автобусны буудал дээр очиход тус буудал дээр 10 хүрэхгүй хүн зогсож байлаа. Учир нь иргэд авбтобус хүлээхээс залхаж, улмаар явган алхахыг илүүд үзэж байгаа харагдлаа. Автобусууд ойрын өдрүүдэд хол зайтай, цөөн тоотой ирж байгааг иргэд шүүмжилж байснаас болсон уу өнөөдрийн байдлаар нийтийн тээврүүд ойр ойрхон ирж байгаа ч түгжрэл дунд зогссоор. Улмаар уулзварын цаахна талд суух чиглэлийн автобус нь харагдавч наахна талд нь зорчигчид 30 минутаас ч илүү хүлээж зогсоно.

Автобусаа хүлээж тэсэхгүй гэрийн зүг явж буй зарим иргэдээс байр суурийг нь тодруулан хүргэж байна. Өмнө нь иргэд нийтийн тээврийн хүртээмж, цэвэр цэмцгэр байдал, техникийн бүрэн бүтнээс шалтгаалан автобусанд суухаас зайлсхийдэг байсан нь нууц биш. Одоо шинэ автобус ирсэн ч хүртээмж муу байгаа талаар иргэд ярьсаар л байна.

Иргэдийн төлөөлөл: Дулаахан байгаа учраас автобус ирэхгүй байсан ч алхаж болоод байна. Түүнээс өвөл хаяанд ирэх үед автобусаа яаж хүлээх вэ гэсэн айдастай байгаа.

Удахгүй цас орохоор түгжрэл нэмэгдэж тэг зогсолт руу шилжих юм биш үү. Жил бүр түгжрэлийг бууруулна гэж ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзлээ. Олигтой үр дүнд хүрсэн ганц ч  шийдэл даан ч хэрэгжүүлсэнгүй. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэлийг бууруулах хэд хэдэн шийдэл гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, дорвитой арга хэмжээ огт авсангүй.

Нийслэлийн иргэдийн уур бухимдлыг хүргэж буй зүйлсийн нэг бол түгжрэл. Түгжрэлээс болж авто зам дээр жолоочид хоорондоо муудалцаж, гар зөрүүлэх нь энүүхэнд боллоо. Ажил төрөл, хамаг цагаа хий дэмий зам дээр түгжрэн өнгөрөөж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн-

Баянгол зочид буудлыг автобусны буудал 19:00 цаг

Олны хөл хөдөлгөөн тасарна гэж ер үгүй. Түгжрэл дунд бараа, сураггүй байгаа унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр холхилно. Хаа нэг автобус ирэхэд бөөн хүмүүс бужигнан чихэлдэх нь ерээд оны гэрэл зургийн хальс амь оров уу гэлтэй харагдана.

Иргэд: Манай Яармагт оршин суудаг иргэдийн хувьд өглөө ажилдаа ирэх, орой гэртээ харих бол яах аргагүй толгойны өвчин болоод байна. Дулааны улиралд унадаг дугуй, скүүтер, бүр болохгүй бол алхаад л харьчихдаг байсан. Гэтэл одоо хүйтэн болоод өвлийн улирал ирэхээр хөлдөж үхтэлээ зогсохоос өөр аргагүйд хүрэх л байх. Хамгийн гол нь автобуснууд хүрэлцээтэй явж байгаа хэдий ч түгжрэлээс болоод, бас уулзваруудын гэрлэн дохионоос болоод замын түгжрэл үүсээд байгаа харагддаг.

Түүнчлэн тус хэсэгт жилд дунджаар 20-30 мянган хүн суурьшдаг. Дээрх бүсэд улсын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг цөөн байдаг. Тийм учраас хичээл сургууль орсон үед Яармагийн замын ачаалал эрс нэмэгддэг. Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр түгжрэл буурна гэж үзэж байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн.

Түгжрэлээс үүдэн хүмүүс ажилдаа хоцорч, хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ хоцрох болоод байна. Түгжрэлээс болж төлөвлөсөн ажил нурж, уур бухимдалтай жолоочын тоо өдөр бүр олширсоор. Хувь хүн, гэр бүлийн байдлаас үл хамааран нийгэмд тулгарч буй түгжрэлийн асуудал хэрээс хэтэрлээ. Ажилдаа явж, ирэхэд нэгээс хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо 3-4 цагийг түгжрэлд өнгөрөөх болжээ.

Багшийн дээдийн автобусны буудал 19:30 цаг

Багшийн дээдийн автобусны буудал хэзээнээсээ оюутнуудын хөлд дарагддаг газар. Ямар сайндаа л "Багшийн дээдийн буудал нүүвэл хөдөөний олон оюутан гэртээ харих замаа олохгүй. Бүгд л Багшийн дээдээс харих замаа заалгачихсан байдаг" гэж хошигнодог. Тэр ч утгаараа хичээл нь орчихсон оюутан зогсож байлаа. "Бид хоёр 120 мянгат чиглэлийн автобусыг хүлээж байна. Сая сургуулиасаа гарч ирээд 5-10 минутл зогслоо. Чиглэл эргэн сэргэсэн байна. Автобусны хүртээмж ч сайн байх шиг байна" гэж хоёр найз ярив.

Харин тэдний хажууханд "Оффицеруудын ордон-Таван шар" чиглэлийн автобусыг хүлээн зогсох оюутан "Өнөөдөр харж байхад Таван шар чиглэлийн автобуснууд нэг дор олноороо ирэх юм. Бараг нэг буудал дээр шууд дарааллаад арав гаруй ирсэн байх. Тэгснээ өөр чиглэлүүд нь ирэхгүй. Ер нь сонин санагдсан. Өглөөд ойр ойрхон ирж байгаа ч хүн дүүрэн явдаг" гэлээ.


Олигтой үр дүнд хүрсэн ганц ч  шийдэл даан ч хэрэгжүүлсэнгүй

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэлийг бууруулах хэд хэдэн шийдэл гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, дорвитой арга хэмжээ огт авсангүй. Хэрэгжүүлнэ гэж хэлээд хэрэгжүүлж байгаагүй зарим ажлуудыг нь дахин нэг сануулъя.

  • Авто зогсоолуудын нэгдсэн системийг бий болгох.
  • Нийтийн тээврийг боловсронгуй болгох.
  • Нийтийн тээврийн тоог нэмэхээс гадна, дүүжин тээврийг нэвтрүүлэх, ажилчид, сургуулийн автобус явуулах.
  • Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ.
  • CAR SHARE нэвтрүүлэх. Жишээлбэл, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.
  • Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
  •  Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
  • Их сургуулиудыг хотын төвөөс аймаг, алслагдсан дүүрэг рүү нүүлгэх
  • Метротой болох

Энэ мэтчилэн асар олон ажлуудыг хийхээр төлөвлөж улсын төсвөөс хонхойтол мөнгө авдаг. Гэвч эцэст нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдэл олж хэрэгжүүлээд дуусдаг нь нууц биш. Цаашдаа энэ л аргаараа иргэдийн толгойг сэнхрүүлж, төсвийн мөнгөнөөс үе, үеийн дарга нар халаасаа зузаалсаар байх уу. 

Улаанбаатар хотод метро барих зайлшгүй шаардлагатай

Улаанбаатар хотод метро барих төслийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад 11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн байдаг. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, тендер зарласан.

Гүйцэтгэгч компанийг шалгаруулснаар, 2025 онд барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Өмнө нь Нийслэл Улаанбаатар хотод метро барих санал, санаачилга дэвшүүлж байсан ч ажил хэрэг болоогүй. Иймд олон нийтийн зүгээс энэ удаа ч "Метро барина" гэдэг амлалтад бодит бусаар хандах талтай байгаа юм.

Метрог 2028 онд баригдаж дуусна, иргэд 2030 оноос зорчиж эхэлнэ гэсэн одоогийн төлөвлөгөө бий юм. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байх аж. Энэ мэт хотын түгжрэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажил цөөнгүй байгаа ч яг өнөөдрийн байдлаар бүхэлдээ зогсоол болсон автозам дээр иргэд тэвчээрээ шалгахаас өөр арга алга. Яармагийнхан 3-4 цаг түгжирдэг хэвээр байна.

Нийслэл доторх автозам хийгээд түүгээр зорчиж байгаа техник хэрэгслүүдийн хамаарлаас харвал нийслэлийн замын хөдөлгөөн “0” зогсолт хийх хугацаа хэдийн болсон. Гэсэн ч өдийг хүртэл жижиг шийдлүүдээр торгоож, түгжрэлтэй ч гэр ажлынхаа хооронд автомашинаар зорчиж буй. Бидний зорчиж байгаа замын нийт урт 1183 км. Энэ урттай замаар хоногт 250 мянган тээврийн хэрэгсэл зорчих боломж бий. Гэтэл өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Өөрөөр хэлбэл, таван литрийн хувинд найман литр ус хийж байгаагаас ялгаагүй. 250 мянган автомашин зорчих хүчин чадалтай 1183 км зам дээр 450 мянган автомашин гараад ирэхээр явах биш, зогсохоос өөр арга байхгүй. Ийм нөхцөлд түгжрэл үүсэхгүй гээд яах билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2024 10:17

30аад жил хотыг засаглаж байгаа МАН-ын ач буянаар зам дээрээ амьдраад удаж байгаа шүү! Одоо зам дээрээ, машин дотроо өлсөж цангаад, бааж шээгээд, стресстээд бүр �##�ингаа �##�даж байгаа ш дээ!

Явсан тэнэг нь
Явсан тэнэг нь
10 сар 3, 2024 11:14

Нэгэнт ийм их төвлөрөл үүссэн учир яар�##�тай
1. Хотын төвд 5давхраас дээш барилга барихгүй байх
2. Улсын цэцэрлэг сургуулийг нэн яар�##�тай нэмэж барих
3. Метроогоо гэрлийн хурдаар барьж ашигл�##�тад оруулах
4. Гүүрэн байгууламж , шинээр төв зам дагасан туслах замууд барих гээд уялдсан бодлогоо хэрэгжүүлээд байв�##� 4-6 жилийн дараа аяндаа буурна. Гэнэт л түгжирэлгүй болно гээд улс төржүүлээд битгий мунхаглаад байлдаа энэ олныг . Орой 2цаг түгжирэх нь гарцаагүйшдээ бүх хотуудад ийм л байдагшдээ метроогүй гэхэд харинч гаагүйшүү

Иргэг
Иргэг
10 сар 3, 2024 12:24

Яараад байв�##� яармагт суу гэдэг хэлц үг байсан л юмдаа

Карин тиймээ
Карин тиймээ
10 сар 3, 2024 14:29

Боржуурыг чинь цоо шинэ болгоод өглөө, яадын УБ дуракууд та нар зам дээрээ амьдрахад, гуц�##�гүй чавка Нямбаад баярлаж амьдраарай????

Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин
10 сар 3, 2024 16:10

Давхар замтай болчихвол түгжрэл буурна шүү дээ. Дарга нар төсвийн мөнгөнөөс идэх гэж үүнийг хийхгүй өөр аргацаасан зүйл хийгээд байгаа юм шүү иргэдээ

Зочин
Зочин
10 сар 4, 2024 07:29

Ногоон автобусны араас явж таарлаа шүү. Сумъяабазар хэдэн тэрбумыг х�##�ааслаад чимээгүйхэн �##�аг болсон. Одоо Нямбаатар түүний замаар замнаж яваан харамс�##�тай.

Зочин
Зочин
10 сар 4, 2024 08:00

Yarmagiig shine guur bariad ch tugjrel gaigui bolson guidee.

Иргэн
Иргэн
10 сар 4, 2024 08:36

Зам тавиач

Зочин
Зочин
10 сар 4, 2024 09:01

одоо яая гэхэв хох нь

Зочин
Зочин
10 сар 4, 2024 09:04

зам дээр сууж байхдаа дуртай юм бишүү дасан зохицоод сайхан байдаг болсон юм биш үү

Зочин
Зочин
10 сар 4, 2024 13:20

Одоогийн түшээд засах гэж ядаж байна, д�##�айцтай их ажлуудыг хийж л байна, өдөр шөнөгүй ажиллаж л байна....өмнөр авлигын гай......саад тэнэгүүд их байна, гараас нь үр дүн гарч л байгаа шүү дээ,.........Өмнөх Энхболд Б�##�амжу..............Элбэг.........бүлэглэлд хорлогчдод нэхэл буулга, тэдэнтэй зарг�##�д.......

Зочин Өлзий
Зочин Өлзий
10 сар 4, 2024 17:49

ХОТЫН ДАРГА МААНАГ ДҮНХҮҮ МИНЬ ДАВХАР ЗАМТАЙ БОЛГОЧИХООЧ ТЭНЭГ ЭЭ ТЭГЭЭД МӨНГӨ ЗООС ТӨЛЖ ЯВДАГ БОЛГОЧИХ БУСАД ОРОНУУДАД ТИЙМ ЖИШИГ БАЙДАГ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button