Нийгэм мэдээ

Найруулагч П.Золжаргалд Япон улсын "Элчин сайдын өргөмжлөл" хүртээнэ

"Баавгай болохсон" УСК-ны найруулагч П.Золжаргалд Япон улсын "Элчин сайдын өргөмжлөл" хүртээхээр болжээ.

Өргөмжлөл хүртээх ёслол арванхоёрдугаар сарын 5-нд болох юм.

П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний УСК болох "Баавгай болохсон" нь Каннын кино наадамд шалгарч, олон улсын 30 орчим кино наадмаас шагнал хүртсэн.

Мөн Оскарын кино наадамд манай улсыг төлөөлж, тус бүтээд өрсөлдөхөөр болоод буй.

Кино урлагийн салбарт шинэ жишиг, үзэл санааг үлгэрлэж буй залуу найруулагч П.Золжаргал нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад мэргэжлээ эзэмшсэн боловсон хүчин юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button