Нийгэм мэдээ

Голд цөмөрсөн хоёр машиныг татаж гаргажээ

Өнөөдөр /2024.12.03/ мөс цөмөрч автомашинтайгаа гацсан гэх хоёр дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ.

Тодруулбал,

Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасгийн гүүрний хажууд /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/ “Даршид”-ын голын мөс цөмөрч 2 зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргажээ.

Мөн Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Булангийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүг 50 км/ “Хар Ус” нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button