Нийгэм мэдээ

Шүдний үзлэгт хамрагдсан сурагчдын 78,5 хувь өвчлөлттэй гарлаа

ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн билээ.

Тэгвэл Нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг одоогоор 60 хувьтай үргэлжилж байна. Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байгаа юм.

Тодруулбал үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ. 

Харин нүдний үзлэгт орсон 13,882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй гэсэн тоон мэдээлэл байна. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эмч
эмч
12 сар 4, 2024 15:46

хувийн эмнэлэгтэйгээ хамтарч эрүүлжүүлээч улсын эмнэлэг ача�##��##� ихтэй бна дээр нь урьдчиан сэргийлээд үзлэг.угаах аргбг заасанч өвлөл багасахгүй улсын бааран мөнгө үрээд дуусна.харин эцэг эхтэй нь гэрээ хийж шүдийг эрүүжүүлж эхэлвэл арай багасах болвуу ингээд туршлагатай эмч олон жил ажиллаж бгаа эмнэлэгтэй гэрээ хийж ажиллаж байж өвчлөл багасах байх. эцэг эхчүүд хүндэрсэн үёд авчрах юм удаан эмчилгээ шаарддаг дутуу хаяад �##�га болно . хүндрээд ирнэ тэгээд эхнээс эхэлнэ бас уйлахаас нь их з�##�хаж байгаа харагддаг эмчдээ 3 сар болоод үзүүлээд байв�##� хүндрэхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button