Нийгэм мэдээ

Гашуудлын өдөртэй холбогдуулан бөхийн барилдааны хуваариудыг өөрчлөв

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.

Зарлигт “ Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй болсныг мэдэгдье…” гэж дурдсан байна.

Иймд:

  • Монгол бөхийн өргөөнд 01.24-ний өдөр зохион байгуулагдах байсан Төрт, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ 01.25-ны өдөр зохион байгуулагдахаар болж,
  • 01.25-ны өдөр товлогдсон байсан “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан 01.26-руу шилжиж, 01.26-ны өдөр товлогдсон Монгол улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг мэдэгдье.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
1 сар 24, 2025 13:54

Муу шавхр арслан үхэх мөрөөрөө үхэхгүй хүмүүст их гай болж бн. Тамсагийн зарж идсэн Энэ муу луйварчин там руугаа яваасай

Холбоотой мэдээ

Back to top button