НИЙГЭМНийгэм мэдээ

Мега төсөл: Ирэх хавар метро, дүүжин тээврийн ажил эхэлнэ

Засгийн газрын энэ лхагва гарагийн /2025.01.22/ хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлсэн.

Ингэхдээ түгжрэлийн бууруулах төслүүдээ эхэнд, агаарын бохирдлыг бууруулах төслийг дараад нь байхаар төлөвлөж, хамгийн сүүлд усан цогцолбор, зочид буудал зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг жагсаасан байна.

Тухайлбал, Улаанбаатар метро, трамбай, туулийн хурдны замын төслүүд хамгийн эхэнд бичигдсэн бол хамгийн сүүлд лаг шатаах үйлдвэр, эмээлт эко АҮ парк дэд бүтэц, баруун далай орд зэрэг төслүүд бичигджээ.

Үүнээс ТЭЗҮ нь дууссан энэ хавар хэрэгжиж эхлэх төслүүд: 

  • Улаанбаатар метро /шугам I/
  • Туулын хурдны зам
  • Дүүжин замын тээвэр /шугам II/
  • Дүүжин замын тээвэр /шугам I/
  • ТЭЦ-5
  • Дулааны тархмал эх үүсвэр
  • Баянхошуу /I, II үе шат/ орон сууцжуулалт
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт
  • Эмээлт эко АҮ парк дэд бүтэц

Энд түгжрэлийг бууруулах дөрөв, агаарын бохирдлыг бууруулах гурав, бусад бүтээн байгуулалтын хоёр төсөл орсон байна. Үүнээс харахад, нийслэлчүүдийн анхаарал хандуулж буй метро, дүүжин тээврийн ажлууд энэ хавраас эхлэх нь. Харин трамбай тойрог замын ажлыг дараа нь эхлүүлэхээр төлөвлөжээ.

Дараагийн ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөж ТЭЗҮ-г нь эхлүүлсэн 10 төсөлд:

  • Улаанбаатар трамбай /шугам II/
  • Улаанбаатар трамбай /шугам I/
  • 2-р тойрог зам
  • Тусгай замын автобус
  • 1-р тойрог зам
  • Олон түвшний уулзвар
  • Сэлбэ хотын орон сууцжуулалт
  • Ханын материал орон сууцжуулалт
  • Туул усан цогцолбор
  • Баруун орд далайн зэрэг багтаж байна.

Эндээс тусгай замын автобус, туул усан цогцолбор зэрэг ажлууд анхаарал татав. Учир нь уг төслүүдийг хэрэгжүүлэхээр нийслэлийн төсөвт суулгаагүй. Тусгай замын автобус нь юу байх, усан цогцолборын бүтээн байгуулалт нь ямар байх талаар танилцуулга мэдээлэл ч гараагүй шинэ төслүүд байгаа юм.

Харин хамгийн сүүлд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-г нь бэлтгэж буй мега төслүүдэд:

  • Өдөө тэмүүлэх гүүр
  • Улаанбаатар метро /шугам II/
  • Хөшигийн хөндийн салбар төмөр зам
  • Хог шатаах үйлдвэр
  • Шинэ цэнгэлдэх хүрээлэн
  • Хөрсний ус, үерийн хамгаалалт
  • Лаг шатаах үйлдвэр
  • Олон улсын зочид буудал зэрэг найман төсөл багтжээ.

Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button