“Зэрлэг амьтдыг гэмтээдэг торон хашааг шинэчилж, өөрчилнө”

Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжих Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг нийслэлийн ИТХ баталжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй тодруулахаар НИТХ-ын хэвлэл мэдээллийн албатай холбогдлоо.
“Зэрлэг амьтан, мал торон хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах байдлаар хорогдох эрсдэл багасахаар ажиллаж байна.
Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашааны стандартыг шинэчилсэн. Ингэснээрээ шугаман дэд бүтцийг хулан, харсүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдсэн. Энэ хоёр чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн. Үүнийг үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөө гаргаж, шинэ стандарт баталлаа” гэлээ.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд байдаг амьтны зураг тавьчихаач