Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагаа болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00-12:00 цагт: ШУА-ийн Физик, Хими технологийн хүрээлэнгээс “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурлыг ШУА-ийн төв байрны их чуулганы танхимд зохион байгуулна.
9:00 цагт: Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Блю скай” зочид буудалд болно. Зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан, СХЗГ-ын дарга С.Батбаатар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, ТАЗ, АТГ, СЗХ, Удирдлагын академи, АЕГ, Нийслэлийн Прокурорын газраас оролцож илтгэл тавина. Утас: 99006045
10:00-12:00 цагт: Хавдрын эсрэг дэлхийн өдөр. Олон нийтийн хавдрын талаах мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжихээр УХТЭ "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн I давхарт зохион байгуулна.
-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл’’ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.