Увс аймагт нэг тарвагыг 82 мянгаар тооцож, агнах зөвшөөрөл олголоо
Увс аймгийн ЗДТГ-аас ахуйн зориулалттайгаар тарвага агнах зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Энэ нь 2025 онд тус аймгийн есөн суманд 1000 тарвагыг ахуйн зориулалтаар агнаж болно гэсэн үг юм.
Бид энэ талаар тус аймгийн удирдлагуудаас тодруулахад "Нэг тарвагыг 82 мянган төгрөг байхаар тооцож, агнах зөвшөөрлийг олгоно. Мөн зөвшөөрөл олгосон буюу Өмнөговь, Хяргас, Малчин, Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай гэсэн есөн сумын нутаг дэвсгэрт л тус зөвшөөрлийг олгож буй" хэмээсэн юм.
Тарвага агнах тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтан агнах эрхийн бичгийг авсны үндсэн дээр агнах боломжтой болох юм байна. Харин тоо хэмжээний дээд хязгаарыг батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй бөгөөд хэрэв хууль бусаар агнавал, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин өсгөж төлүүлэхээр тусгажээ.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.