Нийгэм мэдээ
Нэг ч өргөн хэрэглээний барааны үнэ буурсангүй
Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын 03-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, өмнөх долоо хоногоос
- Алтантариа I гурил кг тутамдаа - нэг төгрөгөөр өсөж 2227 төгрөг
- Хонины ястай мах кг тутамдаа - 317 төгрөгөөр өсөж 16.153 төгрөг
- Үхрийн цул мах кг тутамдаа - 347 төгрөгөөр өсөж 22.223 төгрөг
- Үхрийн ястай мах кг тутамдаа - 230 төгрөгөөр өсөж 19.450 төгрөг
- Адууны ястай мах кг тутамдаа - 237 төгрөгөөр өсөж 13.246 төгрөг
- Алим кг тутамдаа 43 төгрөгөөр өсөж 7.110 төгрөг
- Лууван кг тутамдаа 284 төгрөгөөр өсөж 2565 төгрөг
- Байцаа кг тутамдаа 38 төгрөгөөр өсөж 2745 төгрөг
- Хүрэн манжин кг тутамдаа 273 төгрөгөөр өсөж 3767 төгрөг
- Сонгино кг тутамдаа 65 төгрөгөөр өсөж 3547 төгрөг болсон байна.

З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр нь бодлого гаргаж буулгаагүй үед үнэ гаарсаар л байх болно хэдэн наймаачдын буруу юу байхав дээ харин үйлдвэрлэгч импортлогч орон болчихвол ...