Нийгэм мэдээ

Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран “Урьдчилан сэргийлэх” хяналт, шалгалтын удирдамжийг баталж, хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна.

Тус хяналт, шалгалтаар мах, ууц, өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Шалгалт 2025 оны хоёрдугаар 4-нөөс гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Эрүүл мэндийн газар, нийслэлд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчид хамтран гүйцэтгэж байна. Иргэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой санал, гомдол, мэдээллээ 1800-1200 тусгай дугаарт өгөх боломжтой юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button