УЛС ТӨР

Ерөнхийлөгч “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо.

Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо. Мөн 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж,  офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт  ажиллуулахад анхаарахыг даалгалаа.

Цаашид төмөр зам, авто зам, хийн хоолой, аж үйлдвэрийн парк, усан цахилгаан станц, хотын усан хангамж, орон сууц, эко ногоон хотхон, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг төсөл, хөтөлбөрт оролцох боломжтойг Удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан танилцууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 11, 2025 16:23

Хэнтэй байлдана гээд хачин хачин юм ил зарлаад байгаа юм бэ, ёстой нууцад авмаар л асууд�##� байх юм, Ногоон автобусыг бодвол

Холбоотой мэдээ

Back to top button