Б.Баярбаатарыг шүүх хурал энэ сарын 19 хүртэл хойшиллоо

Цахим орчинд "Бурханы хүү Баярбаатар" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж нэгдүгээр сарын 14-нд сулласан.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болохоор товлогдоод байсан ч хойшилжээ. Шүүх хурлыг энэ сарын 19-ний өдөр болгож, шинэчлэн товложээ.
Эргэн сануулахад, тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж ийнхүү шийтгэл оногдуулсан байдаг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.