Ц.Баттөр: Ундны усны савыг сольж, шинэчлэхийг уриалж байна
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр ундны ус зөөвөрлөх, хадгалах савыг сольж, шинэчлэх уриалгыг дэвшүүлсэн байна.
Ингэхдээ "Иргэдийн ундны усаа зөөвөрлөх, хадгалахдаа түгээмэл ашигладаг шар, цэнхэр, цагаан өнгийн хуванцар савны найрлагад орсон химийн бодис тухайн саванд хадгалсан усанд шингэн ордог төдийгүй хар тугалга болон бусад бодисууд нь хүний биед хор учруулдаг. Тиймээс аюулгүй ундны усны хэрэглээг нэвтрүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх , ундны усны эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Засаг дарга ундны ус зөөвөрлөх, хадгалах савыг сольж шинэчлэх уриалгыг дэвшүүлж байна" хэмээжээ.
Улмаар тус санаачилгыг төрийн захиргааны байгууллагууд дэмжиж зориулалтын бус усны сав хэрэглэж буй иргэдийн усны савыг сольж, шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төмөр сав хэрэглэх хэрэгтэй.хуванцар сав хортхавдар үүсгэдэг
УИХГ ГАНБАТ ! ХӨНГӨН ЦАГААН САВ ХЭРЭГЛЭХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЭЭД ! МАН - ЫНХАН ШООЛЖ ДОРОМЖЛОН БЯТААН ГАНБАА ХОЧ ХҮРТЭЛ ӨГЧ ТҮМЭНД ТУСТАЙ САНААЧЛАГЫГ ТАСЛАН ЗОГСООСОН !
Өөрсдийн бүтээгдэхүүнээ шахаж эхэлнэ
Гол нь хэрэгжээсэй цавчаа хийгээд ижил юмыг сольдог худ гарууд ш дээ. МОНГОЛ мөнхсөн ч зогсохгүй