Нийгэм мэдээ

"Харбин 2025" өвлийн наадмыг уран гулгагч О.Мишээл тэргүүлж байна

“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын долоо дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсын тамирчин О.Мишээл чөлөөт үзүүлбэрээ үзүүллээ.

Тэмцээний эхний зургаан тамирчин үзүүлбэр үзүүлсэнээс одоогийн байдлаар О.Мишээл тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд үлдсэн хугацаанд 18 тамирчин үзүүлбэрээ үзүүлэх юм.

Сонирхуулахад, Отгонбаатарын Мишээл нь 2006 онд АНУ-д төрж 2020 онд Монгол Улсдаа суурин амьдрахаар ирсэн, АНУ-ын иргэншилтэй. 7 настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна. Эх орондоо аав, ээжийн хамтаар ирэх үеэр цар тахлын хүндхэн жилүүд таарч бэлтгэлээ цалгардуулсан үе ч түүнд бий. Бэлтгэлээ эрчимжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн урд, хойд. хөршид ч хамтарсан бэлтгэлд оролцож явжээ. Ингэж явсаар 2023 оноос Наран улсын Нагояа хотноо Тэцукацу Накашима багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасаар байгаа юм. Түүний хувьд энэ тэмцээн олон улсын хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон тэмцээн нь болж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг охинд амжилт хүсье.

ЗочинЗочин
ЗочинЗочин

Амжилт

Иргэн
Иргэн

Үнэн зөв мэдээлэл өгөх ёстой шүү арай дэндэж байгаа юм бишүү!!!

Иргэн хүн
Иргэн хүн

Тэргүүлж байна гэж худлаа бичихээ болиоч. Сүүлийн аль нэг байр эзэлсэн

Zochin
Zochin

Mundag ohin bna. Amjilt huseye.

Зочин
Зочин

Худлаа гөвөөл

Зочин
Зочин

Амжилт...

Зочин
Зочин

Ямар мундаг охин бэ. Амжилт хүсье

Зочин
Зочин

АНУ иргэншилтэй, баярлах юм алга

Ха ха ха
Ха ха ха

Тэгээд л 19-р байранд орно шүү дээ. Монголчууд эхэлж байгаа нь сайн хэрэг. Энэ спорт хувь хүнээс мөнгө их шаарддаг. Олон улсад гарахын тулд дэмжлэг их хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Охинд баяр хүргэе

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Юун ч сүржин гарчигтай юм. Яагаачгүй дөнгөж эхэлж байхад. Харин охинд амжилт хүсье

Алтаа
Алтаа

Амжилт! Аврага болоорой!

Irgen bna
Irgen bna

Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button