НИЙГЭМ

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар өргөн барина

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална" заасан.

Энэ дагуу судалгааны дэд ажлын хэсэг байгуулан судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.  Уг хуулийн төсөл нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах, нийгмийн халамжийн арга хэмжээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах, хүн амын ядуу, эмзэг байдалд өртсөн зорилтот өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бэлэн мөнгөний бус үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх бодлогод тулгуурлажээ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2025 оны хаврын чуулганд өргөн мэдүүлэх юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button