БНХАУ Монгол, Бразил зэрэг долоон улсаас үхрийн мах импортлохоо зогсоожээ

БНХАУ-ын гаалийн алба даваа гарагт /2025.03.03/ Бразил, Аргентин, Уругвай, Монгол зэрэг долоон орноос үхрийн мах импортлохоо зогсоож буйгаа мэдэгдсэн байна. Тус улс өнгөрсөн жил урьд өмнө нь байгаагүй их хэмжээний үхрийн мах гаднаас экспортолж, хэт их нийлүүлэлтийн асуудал үүссэн юм. Үүний улмаас дотоодын фермүүдэд томоохон хохирол учирчээ.
Хятадын Гаалийн ерөнхий газар цахим хуудас дээрээ үүнийг мэдэгдэхдээ ямар шалтгааны улмаас импортоо зогсоож буйг дурдаагүй юм. Бразилын мах экспортлогч үйлдвэрүүдийн холбоо (Abiec) хэлэхдээ энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байгаа гэжээ. Бразил, Аргентин, Уругвай нь БНХАУ-ын хамгийн том үхрийн мах нийлүүлэгч улсууд юм .БНХАУ-ын Худалдааны яам өнгөрсөн жил үхрийн махны импорт нэмэгдэж буй явдлыг шалгаж эхэлсэн. Уг шалгалтын дүгнэлт энэ оны сүүлээр гарах төлөвтэй. 2024 онд БНХАУ 2.87 сая тонн үхрийн мах импортолсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв. Тэгвэл Монголд махны үнэ буурна.
ashgui deee bayrlalaa jinpin guai