НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын төсөв, сайд нарын багцын зарцуулалтыг аппликэйшн ашиглан хянах боломжтой

Улсын төсвийн зарцуулалтыг хянах, харах боломжтой Public Investment гэх хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшн ашиглалтад оржээ.

Энэхүү аппликэйшн дотор төсвийн бүх мэдээлэл нээлттэй тавигдсан байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэдэн төгрөгөөр ямар ямар төсөл хэрэгжиж байгаа талаарх мэдээлэл болон улсын төсвийн ерөнхийлөн захирагч буюу төрийн өндөрлөг, сайд нарын багцын зарцуулалтыг нээлттэй байршуулсан байна. Мөн уг аппликэйшны тусламжтай төсвөөр хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, санхүүжилтийг хянах боломжтой юм байна.

Иймд уг аппликэйшн руу орж иргэд төсвийг хэрхэн хянах талаар тайлбар мэдээллийг хүргэе.

Иргэд өөрсдийн гар утас болон интернэтэд холбогдох хэрэгслүүдээр publicinvestment.gov.mn гэж хайлт хийхэд аппликэйшн гарч ирнэ.

Улмаар эхний хуудаснаас нийт батлагдсан төсөв. Түүний зарцуулалтыг ангиллын дагуу харж болно.

  • Энэ хуудаст хэрэгжиж буй төслийн тоо
  • Олгосон санхүүжилт
  • Гүйцэтгэлийн хувь харагдана.

Үргэлжлүүлэн Ил тод, нээлттэй төсвийн хөрөнгө оруулалт хэсгийг туршиж үзвэл аймаг болон салбаруудад хэдэн төсөл хэрэгжиж байгаа талаарх мэдээллийг харж болно. Мөн төслийн санал явуулах боломжтой энэ цонхонд бий.

Харин дараагийн хуудаст улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн ангилал харагдана.

Үүний дараа 2025 оны улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын мэдээлэл харагдана. Эндээс иргэд Засгийн газрын сайд нарын төсвийн багцын дүн, зарцуулалт болон аймгуудын төсвийн зарцуулалтыг харж болно.  

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button