ЭДИЙН ЗАСАГ
Чехийн талаас манай улсын хайгуулын салбарт хамтрах сонирхлоо илэрхийлжээ

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех улс дахь айлчлалын үеэр хэд хэдэн салбарт хамтран ажиллах асуудал хөндөгдсөн бөгөөд 150 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад Чех Улсын 60 орчим худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Айлчлалын үеэр Чехийн талаас манай улсын уул уурхайн салбарт, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн ноу-хау, тээвэр логистикийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.