ЭДИЙН ЗАСАГ
Уул уурхайн биржээр 24.6 сая ам.долларын бүтээгдэхүүн арилжаалаад байна

Оны эхний гуравдугаар сарын байдлаар Уул уурхайн биржээр нийт 24.6 сая ам.долларын бүтээгдэхүүн арилжаалсан талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Өнгөрсөн оны эхний хагаст нийт 397 арилжаанаас нүүрс, төмөр, зэсийн 12 төрлийн бүтээгдэхүүн арилжаалсан бөгөөд 1.62 тэрбум ам.долларын нүүрс арилжаалж байсан билээ. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс 10.2 сая тонн нүүрснээс гол орлогын дүнг бүрдүүлсэн бол энэ онд тус компанийн зүгээс 96 мянган тонн баяжуулсан коксжих нүүрснээс 11 сая орчим ам.долларыг орлогыг бүрдүүлжээ.
Мөн “Андын илч” компани 38.4 мянган тонн чийг багатай хүрэн нүүрсийг 6.9 юаниар арилжаалж, “Монголросцветмет”-ийн 105.6 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 8.6 сая ам.доллароор арилжаалсан байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.