БНСУ цагаач хүүхдүүдийн оршин суух эрхийг гурван жилээр сунгалаа

Солонгост өссөн ч визгүйгээс болж цагаачлан амьдарч буй хүүхдүүдэд түр оршин суух эрх олгосон арга хэмжээ удахгүй дуусна.
Ингэснээр тус улсад оршин сууж буй 6000 гаруй цагаач хүүхдүүд хөөгдөж гарах эрсдэл үүсээд байсан. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яам үүнийг дахин гурван жилээр сунгах шийдвэр гаргасан байна.
Ингэхдээ тус улсад зургаа, долоон жилээс дээш хугацаагаар оршин суусан, сургуульд сурдаг хүүхэд, эцэг эх нь түр оршин суух эрхийн төлөө төлөх ёстой 18 сая воны торгууль зэрэг өргөдөл гаргахад тавигдах шаардлагыг хэвээр үлдээж, оршин суух эрхийг нь сунгалаа.
Өөрөөр хэлбэл, тус улсад төрсөн болон ирээд долоон жил болсон эцэг эхтэйгээ бичиг баримтгүй байсан хүүхдүүдийн D4 сургалтын виза арван найман нас хүртэл сунгагдах боломжтой болж байна гэсэн үг. Харин торгууль нь хууль бусаар байсан хугацаагаараа хүүхэдтэйгээ хамт бодогдож 30 хувийг төлөөд G1 буюу хүүхдийн дагалдан хууль ёсны дагуу ажиллах эрхтэй виза нь дахин гурван жилээр сунгагдах юм.
Эх сурвалж: News.naver
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.