Нийгэм мэдээ
Шилэн данс: СХД шагнал, урамшуулал нэрээр дөрвөн иргэнд 20 сая, нэг хүнд 9.7 сая төгрөг олгожээ

Сонгинохайрхан дүүрэг нэг удаагийн буцалтгүй тусламж, шагнал урамшуулал нэрээр хувь хүмүүст 9-20 сая төгрөг олгожээ. Энэ мэдээллийг шилэн дансандаа байршуулсан байна.
Тодруулбал, Б/53 гэх захирамжид үндэслэж олгосон бөгөөд иргэн Т, Б, Г,Г нарт тус бүр 20 сая төгрөг, иргэн Н-д 9.7 сая төгрөгийг хувийн данс руу шилжүүлжээ.
Ингээд тооцвол нийт 89.7 сая төгрөгийг шагнал урамшуулал, буцалтгүй тусламж нэрээр дээрх таван хүнд олгосон байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.