Үндсэрхэг үзэлтэй Хятад хөрөнгө оруулагчид Трампыг эсэргүүцэж хувьцаа худалдан авч байна

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны дайн дэгдээд буй. Үүний улмаас дэлхийн эдийн засаг уналтад орно гэх айдас нэмэгдэж, АНУ болон БНХАУ-ын хөрөнгийн зах зээл унасан. “Yahoo Finance”-аас харвал БНХАУ-ын Shanghai Composite индекс Трамп гаалийн татвар зарласны дараа буюу дөрөвдүгээр сарын дөрвөнд 3,342-аас 3,096 нэгж болж буурчээ. Энэ нь 9.3 хувийн бууралт юм. Харин АНУ-ын S&P 500 индекс дөрөвдүгээр сард найман хувиар буураад байна.
Тэгвэл үндсэрхэг үзэлтэй Хятад хөрөнгө оруулагчид АНУ-БНХАУ-ын худалдааны дайнаас хөрөнгийн зах зээлээ хамгаалахын тулд хувьцаа худалдан авах болжээ. БНХАУ-ын Гуандун мужид оршин суудаг Цао Минжэ Доналд Трамп энэ сарын эхээр 180 оронд тавих гаалийн татвараа танилцуулахаас өмнө хувьцааны арилжаа хийж байгаагүй аж. Орон сууцны загвар гаргадаг тэрбээр дөрөвдүгээр сарын хоёрны өдөр бодлоо өөрчилж хувьцаа худалдаж авах болжээ.
Бээжинг дэмжиж буй гэдгээ илэрхийлэхийг хүссэн Цао Минжэ орон нутгийн хөрөнгийн зах зээлд сар бүр 2 мянган юанийн (274 ам.доллар, сая төгрөг) хөрөнгө оруулалт хийнэ гэж шийдсэн байна. Тэр “Миний зорилго бол мөнгө олох биш. Харин эх орондоо хувь нэмэр оруулах явдал. Энэ худалдааны дайнд хүн бүр эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэх ёстой” гэж хэлсэн юм.
Цао Минжэгийн адил олон хувийн хөрөнгө оруулагч Хятадын хөрөнгийн зах зээлийг хамгаалахын тулд төрийн хөрөнгө оруулагчидтай нэгдэх болсон байна. Тэдгээр хөрөнгө оруулагчид батлан хамгаалах, үйлчилгээ, хагас дамжуулагч гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдан авч байгаа аж.
БНХАУ-ын Ниншиа мужийн оршин суугч Жоу Лифэн мөнгө алдсан ч гэсэн хувьцаанд хөрөнгө оруулсаар байх болно гэж хэлжээ. Тэр “Эх оронч байна гэдэг нь хувьцаагаа зарахгүй хадгална гэсэн үг” хэмээсэн байна. Тэр хэрэглээ болон батлан хамгаалахын салбарын компаниудын гурван сая орчим юанийн (1.4 тэрбум төгрөг) хувьцаа эзэмшдэг юм.
Ресторан ажиллуулдаг Шу Хао мөн Хятад компаниудын олон сая юанийн хувьцаа эзэмшдэг байна. Худалдааны дайнд нэрвэгдсэн экспортлогчдод туслахын тулд дотоодын жижиглэн худалдааны томоохон компаниуд хүчин чармайлт гаргаж эхэлсэн нь түүнд урам зориг өгсөн гэж Шу Хао хэлжээ.
Жиансу мужид оршин суудаг багш мэргэжилтэй Нэнси Лу “Миний хувьцааны багц их хэмжээний алдагдал хүлээж байгаа. Гэхдээ надад хамаагүй. АНУ-ын дээрэлхэлтийн эсрэг тэмцэлд би засгийн газраа тууштай дэмжинэ. Би нэг ч хувьцаа зарахгүй. Эх орныхоо зах зээлийг хамгаалахад тусална. Жижиг хөрөнгө оруулагчийнхаа хувьд хэзээ ч ийм бахархалтай байсангүй” гэсэн юм. Тэрбээр мөн “Starbucks”, “Nike” гэх мэт Америк брэндүүдийг бойкотт хийнэ гэж тангарагласан аж.
Хувийн, жижиг хөрөнгө оруулагчдаас гадна мэргэжлийн хөрөнгө оруулагчид ч гэсэн улсдаа туслах алхмууд хийж эхэлсэн байна. “Tongheng Investment” фирмийн хувьцааны багцын менежер Ян Тинву хэлэхдээ бүх бэлэн мөнгөөрөө хувьцаанд хөрөнгө оруулсан гэж хэлжээ. Тэр “Бууны утаа суунаглаагүй л болохоос энэ бол дайн. Дан ганц хувьцааны багц төдийгүй улс орныхоо хувь заяа дээр бооцоо тавьж байгаа гэсэн үг” хэмээсэн байна.
Шанхайд төвтэй “Minority Asset Management” фирмийн үүсгэн байгуулагч Лиам Жоу нэг тэрбум ам.долларын багцаа бүхэлд нь Хятад компаниудын хувьцаанд оруулсан гэжээ.

Хувийн хөрөнгө оруулагчид төрийн хөрөнгө оруулагчидтай хамт зах зээлийг дэмжиж байна
Жижиг, хувийн хөрөнгө оруулагчид ийнхүү үндсэрхэг алхам хийх нь хачирхалтай явдал гэж “Reuters” агентлаг бичсэн байна. Ямартай ч энэ нь худалдааны дайны улмаас үүссэн үймээн самууныг эсэргүүцэж, хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахыг эрмэлзэж буй эрх баригчдын хувь таатай мэдээ болно.
Санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг “Datayes” компанийн мэдээллээс харвал Дөрөвдүгээр сарын дөрөвний уналтаас хойш Хятадын хөрөнгийн зах зээлд жижиг хөрөнгө оруулагчдаас 45 тэрбум юанийн цэвэр урсгал орж ирсэн байна.Харин үүнээс өмнө Трамп татвар танилцуулахаас өмнөх зургаан хоногийн турш нийт 91.8 тэрбум юанийн хөрөнгийн гадагш урссан юм.
Өмнө нь 2015 онд Хятадын хөрөнгийн зах зээл уналтад ороход төрийн болон хувийн хөрөнгө оруулагчид зөрчилдөж байсан юм. Харин энэ удаа тэд Трампын тавьсан гаалийн татварын эсрэг харьцангуй нэгдмэл байна. Гэхдээ зарим хувийн хөрөнгө оруулагчид төрөөс авч буй шуурхай интервенцийг далимдуулж хөрөнгө оруулж байгаа гэдгийг “Reuters” дурджээ.
Хятад компаниудын хувьцааны ханш энэ сарын эхээр унасны дараа төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулагчид нэмж хувьцаа худалдан авахаа олон нийтэд зарласан. Мөн Хятадын томоохон брокер компаниуд хувьцааны үнийг тогтвортой барихаа мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян засгийн газрын албан тушаалтнуудад хөрөнгийн зах зээлийг тогтвортой байлгах хүчин чармайлтаа бэхжүүлэхийг уриалсан байна. Төрийн дэмжлэгтэй болон хувийн хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр Shanghai Composite индекс энэ сарын эхэнд сүүлийн долоон сард үзэгдээгүй доод хэмжээндээ хүрээд байснаасаа найман хувиар өсжээ.
“UBS Securities” фирмийн Хятадын хувьцааны стратегич Мэн Лэй хэлэхдээ “Эх оронч хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь бусад хөрөнгө оруулагчдын хандлагыг өөрчилсөн” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унтаж байсан хятадуудын сэтгэл доторх томоохон араатанг нь сэрээж дээ, маш аюултай шүү. Юуг сэтгэж, яаж ч мэднэ. Маш болгоомжтой байх ёстой.
Чи яана гэж бодоов мулгуу минь дээ. ХЯтад хүн эх орныхоо төлөөл юм хийж байна. бидэнд падгүй асууд�##�. Чи АНУ-ийн иргэн байлаад чамд падгүй. Юмтай хөрөнгөтэй хүн эх оронч санаачилга л гаргаж байна. Хятадийн эдийн засаг өсөлттэй байв�##� хаялаг нь бидэн дээр сайнаар бууна. Ядаж барааных ннүнэ нэмэгдэхгүй манай хэдэн наймаачидад хэрэгтэй цаашилв�##� бидэнд ч арай л хямд төсөг буунаа
Хятадууд хөдөлмөрч. Америкууд хар тамхичид
hyatad hun bol iim mundag negdej chaddag mongolchuud baisan bol haha
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Hytad bignessmenvvdin eh oronch setgelgeeg demjij bna
Хэн байх нь хэнд ч хамаагүй эх орноо гэх сэтгэл нь гайх�##�тай бахарахмаар юм.Эх орон маань түвшин эдийн засаг нь өсөлтэй байх шиг сайхан юм хаана байхав дээ