Нийгэм мэдээ
1.5 тэрбумаар байгуулсан Хөвсгөл далайн хүслийн хад цогцолборыг VI сард нээнэ

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Албаныхны хэлж байгаагаар зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах аж.
Ингэснээр явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төвтэй болох юм.
Дээрх бүтээн байгуулалтыг 1,571,000,000 /нэг тэрбум таван зуун далан нэгэн сая төгрөгөөр хийж буй.
Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад юм. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл гардаг байсан. Харин Хүслийн хад цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэж байна.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Байгал орчин бохирдуулахгүй зөөврийн бие засах газар байгуулаарай! Хүмүүс байгалд нь бие засаад байдаг!
Хайс хашлагаа өндөрхөн хийхгүй бол согтуу тавьтаргүй хүмүүс нэснэ шүү!
Замаал сайхан болгоод өгвөл бүх юм сайхан болно тэрнээс бохирийг хатгалт цэвэршүүлэх байгууламж хийвэл зүгээр бна 90 хувь шахуу цэвэршүүлдэг байгууламж оюу толгой кп хийж 13мянган ажилчидийн бохирийг цэвэршүүлэж зам услаал болоод бна даа