Улс төрийн мэдээ

2 долоо хоногт 34 хувийн хэлцэл хийнэ гэсэн компаниуд бүгд Эрдэнэтийн овоолго ашигладаг

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр /2025.04.30/ Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өгөхдөө, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин”, “Ачит ихт” компаниудтай 34 хувийн хэлцлийг хоёр долоо хоногийн дотор хийнэ гэж мэдэгдсэн.

Стратегийн ордуудын 34 хувийг төр авна гэдэг асуудал оны эхнээс хойш яригдаж, үр дүнд хүрсэн, нэг тийш болсон тодорхой төсөлгүй явж байна.

Харин энэ мэдэгдэл ихээхэн анхаарал татсан ч дурдсан гурван компани нь гурвуулаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэдэг онцлогтой аж.

Тухайлбал, олон нийтийн сайн мэддэг “Ачит ихт” компани бол Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй овоолгоос зэсийг нь ялган боловсруулдаг.

“Зэс эрдэнийн хувь” нь мөн Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглаж, катодын зэс үйлдвэрлэдэг.

“Эрдмин” ч адил, хүхрийн хүчлийн уусмал ашиглан Эрдэнэтийн овоолгоос катодын зэс гаргаж авдаг байна.

Өмчлөлийн хувьд “Зэс эрдэнийн хувь” нь нээлттэй хувьцаат компани бөгөөд 22 мянга орчим хувьцаа эзэмшигчтай байна. Харин “Эрдмин”-д АНУ-ын хөрөнгө оруулалттай компани хувьцаа эзэмшдэг ч хэдэн хувь гэдэг тодорхойгүй. “Ачит ихт”-ийн хувьд Ц.Элбэгдоржийн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагааны компани гэдгийг олон нийт мэднэ.

Нэг үгээр Засгийн газар эхний ээлжид Эрдэнэтэд түшиглэсэн үүсмэл ордуудтай л тохиролцоо хийж чадаж байгаа нь үүнээс харагдаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал болон Орхон аймгийн удирдлага, цаашлаад хойд бүсээс сонгогдсон төрийн түшээд нэгдмэл байр суурьт хүрч чадсан гэсэн үг.

Харин жинхэнэ хэлцэл үүсмэл орд төдийд хийгдэх учиргүй. Хүлээлт их байна. Нөгөө талаас, томоохон төслөөс 34 хувь эзэмшвэл дагаад компанийн өмнө санхүүгийн үүрэг хүлээдэг. ЗГ үүнийгээ дийлэх үү гэсэн асуулт тавигдаж байгаа. Оронд нь АМНАТ тооцох зөв гэсэн ч ЗГ бодлоо өөрчлөхгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button