Нийгэм мэдээ

"Apple"-ийн сурталчилгаанд монгол гэр бүл тогложээ

"Apple" компани ээжүүдийн баярт зориулсан шинэ сурталчилгаагаа өчигдөр /2025.05.09/ олон нийтэд цацагдлаа.

Тус бичлэгт монгол гэр бүл тоглосон бөгөөд "Apple" компанийн "Apple Vision Pro" бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглож, хүүхдийнхээ өсөлт хөгжил, өдөр тутмын амьдралыг бүтэн жилийн турш бичиж, дурсгал болгосон бичлэгийг цацжээ. Энэ бичлэгийг Apple компанийн 19.9 сая дагагчтай юүтүб хуудаст байршуулсан байна. 

Тухайн рекламанд оролцсон монгол эмэгтэй өөрийн цахим хуудастаа "Бид 4 нь Apple компаний рекламд тоглов. Бүтэн нэг жил хүүгийнхээ өсөлт, хөгжлийг бичин авч, гайхамшигтай уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд цацаж байна. Ээж бид нар өдөр тутмын энгийн, давтамжтай мөчүүдийг эргэж харан, тэмдэглэж, баярлаж, ухаарч эргэцүүлэх боломж бараг гардаггүй. Энэ кино Apple Vision Pro бүтээгдэхүүний санд байнга хадгалагдах юм. Дэлхийн алдарт дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай эн зэрэгцэн байршуулагдана гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Ээж аавынхаа хайрыг хүртэх гэж ирсэн амин 2 үрдээ маш их баярлаж байна. Та 2 минь том болоод энэ гоё дурсамжаар бахархаж амьдраарай гэж аав ээж 2 нь хүсье" гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 16:24

ЯМАР ГОЁ ЮМ БЭ? АМЖИЛТ ЗАЛУУСАА ТА НАР ЧАДЖЭЭ МОНГОЛЧУУД УГААСАА ИЙМ ЦОГЛОГ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button