Нийгэм мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалт: 83,374 сурагчаас 12,964 нь босго оноог давсангүй

Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа.

Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 83,374 шалгуулагч хамрагджээ. Өнгөрсөн жилийн тухайд 33,361 сурагч энэ шалгалтыг өгч байсан юм.

Энэ жилийн онцлог нь 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид уг шалгалтыг өгөх боломжтой болсон. Мөн монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудасны хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулж, хэрэв тэнцсэн бол шалгалтын үр дүн оноо насан туршид нь хүчинтэй байхаар болгоод буй.

Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой. Хэдийгээр босго онооны болзол хангаагүй ч элсэлтийн шалгалтаа өгөх эрх нь нээлттэй гэдгийг мөн санууллаа.

Шалгалтын дүн мэдээллийг харвал 83,374 сурагчаас 121 нь 800 оноо авсан бол 70,410 сурагч 400-аас дээш, 12,964 сурагч 400-аас доош оноо авчээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 21:50

Би 790 тэнцсэн л дээ гэхдээ энэ жилийн тест боловсруулсан хүмүүс маш их �##�даа гаргасан байсан. Эх дээрээ гэхэд л гол утга санааг илэрхийлэх үгийг хассан байсан мөртлөө асуулт хариулт нь толгой эргүүлсэн. Утга дэндүү ижил, дээр нь ямарч утгийн хамаар�##�гүй толгой эргүүлсэн сонин асуулттаймаш их хүүхдүүд бие биенээсээ хуулж байсан.Хянагч багш нар нь хүртэл зарим хүүхдүүдэд туслаад байсан.

Холбоотой мэдээ

Back to top button