Нийгэм мэдээ

Хүдэр суманд гарсан галыг унтраахаар аврах баг болон нутгийн иргэд ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт өнөөдөр /2025.05.09/ ой хээрийн түймэр гарч байгаа талаар нутгийн иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлж буй.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, "Саяхан энэ дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Одоогоор Хүдэр сумын аврах баг болон нутгийн иргэд галыг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учир галын дэгдэлтийг нэмэгдүүлэхээс сэрэмжлүүлэн ажиллаж байна" гэлээ.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр амралтын өдрүүдэд дулаарах төлөвтэй байна. Дулаарсан үед иргэд ногоон бүсэд зорчих нь ихэсдэг. Иймд захирамжаар хориглосон байгаа учраас зургаадугаар сарын 10-н хүртэл хэрэгжилтийг хангана уу. Нэг хүний санамсар болгоомжгүй, тоомжиргүй байдлаас шалтгаалж шар өвсний түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн дор бүрнээ анхаарч, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье гэж ОБГ-аас мэдээлж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button