МХБХ-нд "Ханбогд Кашимер" ХХК 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Монголын Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” ХХК Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
“Ханбогд кашимер” ХХК нь олон улсын шигшээ багуудын лого бүхий ноолууран ороолт болон бусад бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэн 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт илэрхийлсэн байна.
Тус компанийн зүгээс Монгол Улсын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд тууштай хамтран ажиллах болохоо уулзалтын үеэр илэрхийлжээ.
“Ханбогд Кашимер” компани нь 1998 онд байгуулагдсанаас хойш самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр монголдоо тэргүүлэгчдийн нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
s#a chini uuruu huraagaad hunees guigaad kk
ЗӨВӨӨ ЭНЭ СПОРТЫГ ЭХ ОРОНДОО ХӨГЖҮҮЛЖ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫН ТӨЛӨӨ АНАНДБАЗАРЫН ЭХНИЙ АЛХАМ БРАВО НЭГНИЙГЭЭ ДЭМЖИХ НЬ ЗӨВ АНУХАЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЭХЭЭ БОЛЬЧИХОО АНУХАЙ АНДАА НААД ХҮҮХНЭЭ ТЭНГЭР ....ККК ЗА ЗА ТОГЛОСОН ЮМ ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ХЭЛДГЭЭР ХАРСНАА БАВДАГ БОЛ ИХ САЙН ЖИНХЭНЭ МУЖИК ГЭЖ БИ ДҮГНЭНЭ АМЖИЛТ АНУХАЙ ТИВ ДЭЛХИЙН АВАРГА БАГ ТӨРҮҮЛЭЭРЭЙ