Нийгэм мэдээ

Малайз улсад товлогдсон шүүх хурал таван сараар хойшиллоо

Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлогдсон боловч хойшилжээ.

Тодруулбал, энэ шүүх хурлыг таван сараар буюу 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид мэдээллээ. 

Өнгөрсөн сард ХЭҮК-оос мэдээлэл хийж байв. Тухайн үед ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа.

Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" гэж байсан юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button