Нийгэм мэдээ

Архинд орж, ажлаа тасалсан цэргийн албан хаагчид 2 жилийн тэнсэх ял оноожээ

Орхон аймагт байрлах цэргийн ангийн мотобуудлагын батальоны явган цэргийн байлдааны машины жолооч, дэд ахлагч цолтой эрэгтэй удаа дараалан ажлаа тасалж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт холбогджээ.

Тодруулбал, өнгөрсөн 10 дугаар сарын 24-нөөс эхлэн ажлаа орхин явсан байна. Б. нь тухайн цэргийн ангид 2020 онд томилогдон ажиллаж эхэлсэн ба гэрч нарын шүүхэд мэдүүлснээр архи согтууруулах ундааны хамаарлын улмаас ажлаа тасалдаг хэмээжээ.

Цэргийн албанаас оргосон уг этгээд шүүхэд "Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Энд ажиллаж байх хугацаандаа болж бүтэхгүй хүмүүстэй нийлж ажлаа тасалж, архи ууж ямар ч ажил хийх дур сонирхолгүй болсон. Анхандаа нэг өдрөөр тасалдаг байсан бол сүүлдээ бүр ажилдаа очихоо ч байсан. Манай ангиас хуулийн офицер болон салбарын дарга, захирагч нар залгасан боловч би огт утсаа авдаггүй байсан. Би ажлаа тасалж анги байрлалаа орхин явах нь гэмт хэрэг гэдгийг огт мэдэхгүй" хэмээсэн байна.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “офицер, ахлагч, цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, цэргийн албанаас оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйл. Цэргийн албанаас оргон зайлах

1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.дайны байдалд шилжсэн, эсхүл онц байдал зарласан үед;
  • 2.2.офицер, ахлагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

БАЯР ХҮРГЭЕЭЭ НАЙЗАА ЧАМ ШИГ ИЙМ ТУУШТАЙ АРХИНДАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭСЭН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ХОВОР ШҮҮ.ОДОО МИНИЙ АНДЫН ЗАМ ШУУДАРЛАА ЗЭЭ АРХИ ГЭДЭГ УНДААГ БОЛДОГ БОЛ БОСООГООРОО УУ БОЛОХГҮЙ БОЛ БӨӨЛЖӨӨД Ч ГЭСЭН УУ БИ ЧАМАЙГ ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ЭГНЭЭНД АЛБАН ЁСООР БҮРТГЭЖ АВЬЯ УАХ ЯМАР ГОЁ ВЭ? МАНАЙ ЭГНЭЭНД ЭРДЭНЭТИЙН АРХИЧИД ХҮЧ ТӨРӨН ОРЖ ИРЖ БАЙГАА НЬ НЭН САЙШААЛТАЙ ДОРНОТЫН АРХИЧИД УЛСЫН ТЭРГҮҮНЭЭ ЭРДЭНЭТЭД АЛДАЖ ОНИГООНД ОРОВОО

Холбоотой мэдээ

Back to top button