15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг зодож хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ
Баянзүрх дүүрэгт 15-17 насны гурван хүүхэд 32 настай эрэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэг өнгөрөгч ням гарагт буюу /2025-05-25/-ны өдөр гарсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 25-ны өдрийн 12:40 цагийн үед БЗД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “нас барсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход 32 настай эрэгтэй Б бусдад зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон баривчилсан.
Одоогоор хэрэгт хяналт шалгалтын ажиллагаа, мөрдлөг явагдаж буй. Задлан шинжилгээний дүгнэлтээр ямар шалтгааны улмаас амь насаа алдсан болох нь эцэслэгдэнэ" гэв.
Хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд 14 настай Э, 15 настай Н, 17 настай Ч гэх гурван хүү байсан. Улмаар цагдаад өгсөн байцаалтдаа "архины шил шидэж, зодсон" хэмээн мэдүүлсэн байна.
О.УНДРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shuud buud?!?
Багаасаа ийм алчуурчин болж байгаа наад гурван этгээдийнхээ овог, нэрийг нь зурагтай бүтэн тавиачээ. Хүн өөрөө өөрийнхээ нэр хүндийг хамгаалахыг бодохгүй байхад эдгээр алуурчний овог нэр зургийг олон нийтээс нуух нь буруу. Харин ийм алуурчин болон хулгайчууд, танхайчуудын овог, нэр, зургийг ил болгосноор гэмт хэрэг эрс багасана шүү Цагдаагийнхаан
Engeed saixan zaluu nasaa shorond udxendee
Үхсэн хатсаны чинь сайхан залуу!,алуурчдыг өмөөрөх юмаа олж ядаад аа эргүү чинь!.Насаар нь тэднийг өөд нарны бараа бүү харуул.
Төргүй нийгэм морь унасан толгойгүй хүн....яана да яана??????
Миний камерт ээлжээр оруул, би өдөрт нэг банди эдэлнэ
Bi chmtai neg kamert oroh uu mrsh n chi uhdel bolson bi amid garch irne
Sanaatai alsan bish de arhichin uhee l biz muu amid ywahaar sain uh gj