Нийгэм мэдээ

Улаанбурхан 3939-т хүрч, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өвчний дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа даахгүй хэмжээнд хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар:

  • нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 3939,
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 529,
  • гэрээр 729,
  • эдгэрсэн 2679,
  • хавьтал 44 774,
  • нас баралт хоёр байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандан, харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button