Нийгэм мэдээ

Даян аварга Ж.Мөнхбатын хөшөөг нээж, өсвөрийн 64 бөх барилдана

Улаанбаатарын төв стадионы хойно Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг зургаадугаар сарын 3-нд нээнэ. 

Хөшөөний нээлтэд зориулж үзэсгэлэн нээсэн бөгөөд мөн өсвөрийн 64 бөх барилдуулж, жижиг наадамд хийхээр болжээ.

Хөшөөний нээлтийн ёслолд тив, дэлхий, монгол даяарын домогт аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, шүтэн бишрэгчид, ард иргэдийг оролцохыг урьсан байна. Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын зэрэг чөлөөт бөхийн анд найз, үндэсний бөхийн цолтнууд мөн гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал нарын зэрэг олон хүн энэ ёслолд оролцох юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Дархан аварга шүү

Зочин
Зочин

Даян гэнэ үү. Сэтгүүлчээ …

Холбоотой мэдээ

Back to top button