ДЭЛХИЙ

Трампыг тэвчээр зааж, Ирантай тохиролцоно гэлцэж байна

НЭМЭЛТ: 11.30 цагт

АНУ-ын тэргүүлэх хэвлэлийн агентлаг CNN яг одоо өрнөж буй Ираны асуудлаарх хуралдааны үйл явцыг хаалттай хаалганы гаднаас мэдээлж байна. Оклахома дахь Бүгд найрамдах намын сенатор Жеймс Инхоф Дональд Трампыг урд шөнө хэд хэдэн хуульчтай утсаар ярьж, зөвлөгөө авсан гэдгийг хэлжээ. "Ирантай тохиролцох хаалга нээгдэж буй бололтой” гэж тэрбээр ярьсан байна.

Харин Сенатын танхимын удирдагч Митч МакКонелл, Ирак дахь АНУ-ын бааз руу Ираны тал цохилт өгсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан гэдгээ илэрхийлсэн байна. Чингээд, "Ноён Трампын тэвчээртэй, алсын бодолтой байгаад баярлаж байна. Тэр их хэмжээний хохирол, олон тооны үхлийг улсдаа авчрахыг хүсэхгүй байгаа. Ийм учраас аль болох Ираны талтай ойлголцох, тохиролцох талаар төлөвлөж байна” гэж ярьжээ.

Х.ЭРХЭС


Өнөөдөр /2020.01.08/ Иран үүрийн 03:00 цагийн үед АНУ-ын Ирак дахь хоёр бааз руу балластик эсвэл ойрын зайн тусгалтай пуужингийн цохилт өгсөн байна. Яг одоогийн байдлаар баттай эх сурвалжаас дайралтын гарз хохирлын мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зөвлөхүүдтэйгээ уг асуудлаар уулзаж байна.

Дайралтанд өртсөн базуудын нэг нь “Аль-Асад” агаарын бааз бөгөөд АНУ болон Иракын цэргүүд байрладаг юм байна. CNN-ийн мэдээлж буйгаар Иракын талын цэргүүд шархдаад байна.

https://www.youtube.com/watch?time_continue=11&v=6cgETPh9sks&feature=emb_title

Ираны тал уг цохилтыг хийсэн гэдгээ мэдэгдээд “Энэ бол зөвхөн эхлэл. Бид АНУ-ын цэргүүд гэртээ харьтал дайралтаа үргэлжлүүлэх болно” гэжээ.

Харин Ираны эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний хэсэг пуужин харвасны дараа ахин хоёр дахь пуужингийн дайралтыг хийж буйгаа мэдэгдсэн байна. Ираны талаас энэхүү дайралтаа "Martyr Soleimani” буюу “Баатар Солеймани” ажиллагаа гэж нэрлэжээ.

Сануулахад, нэгдүгээр сарын 03-ны өдөр Америкийн талаас Багдадын олон улсын нисэх буудлын ойролцоо агаарын цохилт өгсөн ба, энэ үеэр тус улсын нэртэй зэвсэгт бүлгэмийн толгойлогч Касем Солеймани амь үрэгдсэн билээ. Харин АНУ-ын талаас тус хариу цохилтын талаар мэдээллийг авсан бөгөөд цааших үйл ядлыг анхааралтай ажиглаж байгаа гэж Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдээлсэн байна. Цаашлаад, удахгүй энэ талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх аж.

Г.ШАГДАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button