Нийгэм мэдээ
Бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан этгээдийг илрүүллээ
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлдаг байсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт энэ оны тавдугаар сарын 29-ний өдрийн 21.30 цагийн орчимд сэжиг бүхий этгээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт шалгуулахаас зайлсхийж зугтаасан байна.
Уг этгээдийг саатуулан шалгахад 36 настай, эрэгтэй “С” нь тус багт байрлах айлуудын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогджээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн юм
ХЭНЭЭР НЬ ЯАХНУ АЦ МИНЬ БИ Л БАЙНШТ