Наадмын сорилго барилдаан зургаадугаар сарын 28-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг танилцууллаа.
Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
Зургаадугаар сарын 6-ны баасан гарагт 11:00 цагаас Бүх цэргийн наадам,
Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Зургаадугаар сарын 8-ны ням гарагт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
Зургаадугаар сарын 12, 13-ны пүрэв, баасан гарагт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
Зургаадугаар сарын 14-ний бямба гараг 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
Зургаадугаар сарын 28-ны бямба гарагт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Наадмын сорилго" үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ЖИЛ НАЧИН ХАРЦАГА ЗААНЫ ХАНШ ХЭД ХҮРЭХ БОЛ АЙМГИЙН АРСЛАН Б.......БАЙНАА.ААВЫХАА ХӨӨРГИЙГ ӨГЧҮҮЛ ШУУД ЗААН ГАРЬД ШААЧИХГҮЙ Л БАЙХДАА ХУУЧИН ЭДЛЭЛИЙН НАЙМААЧИНД ҮЗҮҮЛЭХЭД ЛАВ 3.5 ТЭРБУМ ГЭСЭН.НАЧИН Ч ЯАХ ВЭ? БОР ЗҮРХЭЭРЭЭ ШААХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ГАРЬД Л ШААЧМААР БАЙНА НАС Ч ЯВЛАА ХЭРВЭЭ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ТОМЧУУЛ БАЙВАЛ 11 НИЫ ӨГЛӨӨ ХӨӨРӨГЛӨХДӨӨ ЗҮҮН НҮДЭЭ АНИАД БАРУУН ЧИХЭЭ 3 УДАА ХӨДӨЛГӨӨД ДАРАА НЬ ХОЁР НҮДЭЭ ХЭСЭГ АНИАД ЯАСАН ИХ ХАЛУУН БАЙНАА ГЭЖ ХЭЛЭЭД БОСООД СУУГААРАЙ БИ ШУУД ШИЛЖҮҮЛНЭЭ