Sancrox Political Advisory: Сонгогчдын 53 хувь Ерөнхий сайд, хамтарсан ЗГ-т итгэл үзүүлнэ
РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ
Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын санал хураалт явуулна. Тэгвэл, үүний өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэдгээ нэгэн судалгаагаар илэрхийлжээ.
2025 оны 5-р сарын 28–30-ны өдрүүдэд Sancrox Political Advisory байгууллагаас хийсэн үндэсний төлөөллтийг хамарсан олон нийтийн санал асуулгаар, Монголын насанд хүрсэн иргэдийн 63% нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзсэн бол 31% нь эсэргүүцэж, 6% нь тодорхой хариу өгөөгүй байна.
Түүнчлэн, сонгогчдын 53% нь УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон одоогийн Засгийн газрыг дэмжих ёстой гэж үзсэн бол 37% нь итгэл үзүүлэхгүй гэдэг дээр саналаа өгч, 10% нь тодорхой хариу өгөхөөс татгазлсан байна.
Бусад гол үр дүнг дурдвал:
• 87% нь санал хураалтыг ил тод явагдах ёстой гэж үзэж байгаа бол сонгогчдын 11% нь санал хураалтыг далдаар явуулахыг дэмжсэн байна.
• 74% нь Ерөнхийлөгч ганцхан бүрэн эрхийн хугацаанд 6 жил байх ёстой гэж үзэж байгаа бол 20% нь хоёр дахь бүрэн эрхийг дэмжиж байна.
• 54% нь одоогийн Ерөнхий сайдын дор парламентын тогтолцоог дэмжиж, 32% нь одоогийн Ерөнхийлөгчийн дорх ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна.
• Ерөнхий байдлаар, 52% нь Монгол Улс парламентын ардчилал хэвээр байхыг үлдээхийг дээрд үзэж байхад, 41% нь ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэж үзжээ.
• 51% нь одоогийн Ерөнхий сайд болон түүний эвслийн Засгийн газрыг үргэлжлүүлэхийг дэмжиж байхад, 38% нь зөвхөн МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн томилсон шинэ Ерөнхий сайдын Засгийн газар бүрдэхийг илүүд үзэж байна.
• 67% нь эвслийн Засгийн газрыг, харин 26% нь МАН дангаараа Засгийн эрх барихыг дэмжиж байна.
Эдгээр үр дүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдлагын дор тогтвортой байдал, эдийн засгийн шинэчлэл – тэр дундаа Үндэсний баялгийн сан –- олны дэмжлэг хүлээж байгааг илтгэж байна. Иргэд мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг одоо байгаагаас ихэсгэх аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаа нь илт байна.
Sancrox Political Advisory нь дэлхий даяар улс төрийн стратеги, олон нийтийн санаа бодлын судалгаа явуулдаг олон улсын тэргүүлэгч зөвлөх байгууллага юм.
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сайт байхгүй ЭГҮҮР малнуудаа
Энэ худлаа.данхан толгойт 5 жил засаглаад дорвитой юу ч хийгээгүй