УЛС ТӨР

ЗАСГИЙН ГАЗАР: Эрсдэлийн сан үүсгэж, бензиний үнийг тогтворжуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.08/ боллоо. Тус хуралдаанаар Эрсдэлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээ байгуулах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олголоо. Эрсдэлийн сан байгуулагдсанаар:

  • Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнэ тогтвортой байх,
  • Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж, импортын шатахууны үнээ тогтворжуулах
  • Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, дэлхийн дахинд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор, шатахууны үнийн тасралтгүй өсөлт манай улсад нөлөөлөхгүй байх үүднээс ийнхүү Hedge хийж байгаа гэж Засгийн газраас мэдээлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button