Нийгэм мэдээ
Дээд шүүх П.Батчулуун эмчийн хэргийг маргааш шүүнэ
Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал 22 хоногийн өмнө буюу /2025-05-02/-ны өдөр болсон байдаг.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Улмаар Улсын дээд шүүхээс энэ сарын 04-ний 09.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амьгүй донороос эд эрхтэнийн авчаад сэтгэлээсээ хандаад зохих ёсоор оёдол хийгээгүй нь бас л эмч хүний сэтгэлгүйг харуулаад бнашүү
Маш их ээдрээтэй мораль шалгасан гэмт хэрэг ,яс хуулиа л брьж шийдээсэй билээ