Нийгмийн

Төв талбайд бие зассан Д.Нэмэхбаярыг хахуулийн хэргээр ШҮҮНЭ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 9-ны өдрийн 09.00 цагт товлогджээ.

Тодруулбал, Н.Раднаасэд, Д.Нэмэхбаяр, Х.Батсайхан, Д.Энхтайван, М.Отгондулам, Э.Энхзаяа, Ж.Ховор-Эрдэнэ нарын 11 хүнд холбогдох хахуулийн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа билээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн асан Д.Нэмэхбаярыг АТГ-аас мөрдөн шалгах үед гэрээс нь 14 сая төгрөг бэлнээр олдсон байдаг.

Тэрээр хээл хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутган, шүүж байгаа юм.

Мөн тэрээр, төв талбайн ногоон байгууламж руу бие зассан гэх үйлдлээрээ олны дургүйцлийг хүргэсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1 бүдэрвэл 7 бүдэрнээ гэж

Холбоотой мэдээ

Back to top button